|
Монгол Оюутны Холбооны тамирчин улсын аваргын 4 дүгээр байранд орлоо. |
|
Оюутны холбооны мэдээлэл
|
|

хагас шигшээд үлдсэн тамирчид
Монголын туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээн 8 сарын 29-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Байгуулагдаад удаагүй Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулсан уг тэмцээн эпээ буюу хүнд сэлэмний төрлөөр зохиогдсон бөгөөд тэмцээнд 16 тамирчин хурд, хүчээ сорьсон юм.
|
|
|
Бээжин орох зам 100км урт болтлоо түгжирчээ. |
|
Оюутны холбооны мэдээлэл
|
|

Хятадын нийслэл Бээжин рүү орох замууд дээр арваад хоногийн өмнөөс 100 км урттай замын түгжрэлүүд үүсч зонхилон барилгын хийц, материалууд ачсан хүнд даацын машинууд цувран зогсч, олон хоног хөдөлгөөнгүй байсаар байна. Энэ их түгжрэл дахиад ч гурван долоо хоног үргэлжилнэ гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хамгийн төвөгтэй түгжрэл нь Бээжингээс баруун хойно орших Жанжхүүгийн даваа ( Жан Жиа Коу ) хотын орчим дахь замууд байгаа юм байна.
Түгжрэл болсны найм дахь хоног дээр арай гэж нэг км орчим урагшилсан машины цуваа олон хүний уур бухимдлыг барж байгаа гэнэ. Жолооч нар засмал зам, ойролцоохь бетон байгууламж гээд аль таарсан газраа хэвтэж нойр авах болсон аж. Мөн олон машины ачаа болох жимс, хүнсний бараанууд тээвэрлэгч нь хөргөгчгүйн улмаас муудаж хаягдал болж байгаа гэнэ. Одоогоор замын түгжрэлд орсон жолооч нарын болон тээвэрлэж байгаа зүйлсэд халдсан хэрэг түвэг гараагүй ч жолооч нарт өөр нэг гомдол санал байгаа ажээ. Тэр нь орон нутгийн иргэд хүнс болон савласан цэвэр усыг санаанд багтамгүй үнээр зарж борлуулан ашиг олж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч энэ байдал үргэлжилсээр одоо нэг ширхэг цэвэр усыг 10 юань буюу 1.5 ам.доллараар борлуулах болсон нь зах зээлийн ердийн үнээс арав дахин их байгаа хэрэг юм.
Бээжин хот руу Эрээн - Бээжин чиглэлээр автобусаар зорчих гэж байгаа оюутан залуус түгжирлийн талаар мэдээлэл авч байж замдаа гарах болон бусад тээврийн хэрэгсэл сонгохыг БНХАУ дахь Монгол Оюутны Холбооноос зөвлөж байна.
PS:
МИАТ-ын нислэг Улаанбаатар - Бээжингийн чиглэлд хямдарсан байна. Монгол дахь билэтийн касс утас: 1881 , Эрээн - Бээжин хотын чиглэлд Хятадын дотоодын нислэг мөн нисэж байгаа.
Г.Ган-Эрдэнэ
|
|
Оюутны холбооны мэдээлэл
|
|
 
 
Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр зохион байгуулагдсан Хаврын спорт 2010 спортын тэмцээн маань амжилттай болсон билээ. Тэмцээн маань гудамжны сагсан бөмбөг ,эрэгтэй, эмэгтэй ширээний теннис , шатар гэсэн гурван төрлөөр явагдсан бөгөөд гудамжны сагсан бөмбөгийн төрөлд 10 баг , шатрын төрөлд 8 оюутан, ширээний теннисний төрөлд хүчээ үзсэн бөгөөд тэмцээн маань тун өрсөлдөөнтэй болж өнгөрсөн.
|
|
БНХАУ дахь Монгол Оюутны Холбооноос Ритан дунд сургуульд уулзалт , лекц зохион байгууллаа. |
|
Оюутны холбооны мэдээлэл
|
|

уулзалтын дараа Ритан дунд сургуулийн сурагчидтай хамт
Бээжин хотын Ритан дунд сургууль Монгол сурагч элсүүлж эхэлснээсээ хойш нэгэнт 5 жилийг ардаа орхижээ.Энэ хугацаанд 320 Монгол хүүхдийг их сургуулийн оюутан болгосон гэж бодохоор үнэхээр бага тоо биш юм.Өнөөдөр энэ сургуульд 60 Монгол оюутан суралцаж байгаагийн 20 гаруй нь HSK шалгалтандаа тэнцээд их сургуульд орох гэж байгаа билээ.Хэдэн мянгаараа эрээлжилдсэн ханзтай өдөржин тулалдаж, HSK гэдэг хадны мангааг өөрийн хүчээр ялж, их сургууль гэдэг шинэ амьдрал уруу зоригтой алхан орж байгаа дүү нараа харахад өөрийн эрхгүй өнгөрсөн амьдрал минь нүдний урдуур зурайх шиг болж билээ.
|
|
Usher 7 сарын 11-нд Бээжинд тоглолтоо хийнэ |
|
Бусад мэдээ
|
|

Алдарт R&B дуучин Usher 7 сарын 11-нд Бээжинд тоглолтоо хийхээр болсон байна.Тоглолт У Кө Сун спортын ордонд ( 五棵松体育馆 ) болох бөгөөд тоглолтын билет суудлаасаа хамаарч 280 юан/ 480 юан/ 680 юан/ 880 юан/ 1080 юан/ 2000 юан гэсэн үнэтэй байгаам байна.Билет бүхэн 5-36 юаны шагналтай бөгөөд 200 юан хүртэл хуримталуулж болох нээ.Тоглолтын билетийг интэрнэтээр болон 40071-40078 гэсэн утсаар захиалж болох юм байна.
|
|
Чангчунь хотын Монгол Оюутнууд мэндчилж байна |
|
Оюутны холбооны мэдээлэл
|
|
Юуны өмнө та бүхэндээ нийт Чангчунь хотод сурж, амьдарж буй нутаг нэгт оюутан залуус бид бүгдээснь энэ өдрийн мэндийг дэвшүүлэе!

|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 7-с 1 |