Санал асуулга

Сайт юу нэмвэл зүгээр вэ?
 
Бидний үйл ажиллагаа ямар санагддаг вэ?
 
Бээжин дэх Монгол Оюутны Холбоо
Воллейбол тэмцээн
Тэмцээн уралдаан

jj

 

Бээжин дэхь Монгол оюутны холбооноос санаачилсан Спортын сарыг тохиолдуулан Воллейбол-н тэмцээнийг бүх воллейбол сонирхогч оюутан залуусынхаа дунд зарлаж байна. Энэ удаагийн тэмцээндоюутнууд маань холимог баг буюу 3 эмэгтэй 3 эрэгтэй бүрдүүлж оролцохоороо онцлог юм.

Хаяг: 清华大学,紫荆操场 (qing hua их сургуулийн 东北门-р ороод чигээрээ явахад байх zi jing спортын талбай)

Цаг:2012.06.02  09:00 цагт

Холбоо барих утас: 15010100454

мөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар багийнхаа гишүүдийн мэдээлэл буюу овог нэр, сургууль, утасний дугаарыг явуулна уу!

 


 
Буухиа тэмцээн
Тэмцээн уралдаан

ss

Сайн байцгаана уу? Бээжингийн Монгол оюутны холбооноос 5дугаар сарыг “Спортын сар” болгон зохион байгуулж байгаа билээ. Ингээд энэхүү арга хэмжээний хүрээнд зохиогдож буй буухиа тэмцээний тайлбарыг хүргэе!

Баг болгон 6 хүний бүрэлдэхүүнтэй(3 эмэгтэй 3 эрэгтэй) байх ба нэг сургуулиас хэдэн ч баг гарч болно. Гишүүд бүр өөрсдийгөө дугаарлах ба 1,3,5 дугаар нь эмэгтэй 2,4,6 гэсэн дугаар нь эрэгтэй байна.

Хамгийн эхэнд 1,2 дугаартай гишүүд хөлөө холбож 3 дугаартай гишүүн рүү гүйнэ. 3 дугаартай гишүүн 10 удаа сунайна. Сунайж дуусахад 4 дугаартай гишүүн 30 удаа дээс үсрэх ба дууссаны дараа 5 дугаартай гишүүн халбаган дээр өндөг тавин 6 дугаартай гишүүн рүү гүйнэ.Харин 6 дугаартай гишүүн 100 метр гүйн, тугаа авснаар энэхүү тэмцээн маань өндөрлөх юм. Хамгийн хурдан гүйцэтгэсэн багийг ялагчаар тодруулна.

 

Бүртгэлийн хураамж 1 баг: 300 юань 

Холбогдох утас: 13601200019,18611745854

Хаяг: 2012.06.02 3 цагаас 清华大学,紫荆操场 (qing hua их сургуулийн 东北门-р ороод чигээрээ явахад байх zi jing спортын талбай)

Mөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар багийнхаа гишүүдийн мэдээлэл буюу овог нэр, сургууль, утасний дугаарыг явуулна уу.

 
Сонгууль 2012
Бусад мэдээ

dd

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолын заалт, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 29, А/37 дугаар  хамтарсан тушаалын холбогдох заалтын дагуу гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр авах болсонтой холбогдуулан БНХАУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй сонгуулийн эрх бүхий бүх иргэдийг 2012 оны 5 дугаар сарын 10-15-ны дотор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх сонгуулийн салбар комисст өөрийн биеэр ирж бүртгүүлэхийг мэдэгдэж байна.

Бүртгэлийг ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд өдөр бүр 9.00-12.00;  14.00-17.00 цагийн хооронд хийнэ.

Сонгуулийн эрх бүхий иргэд өөрийн хүчин төгөлдөр баримт бичгээ авчран бүртгүүлэхийг анхаарна уу. Паспортын хуулбарыг бүртгэлд хавсаргана.

Та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбогдох хууль тогтоомж журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gec.gov.mn хаягнаас авна уу
Бүртгэлийн анкет : ТАТАХ
Хүлээн авах : Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
 
Гишүүний элсэлт
Оюутны холбооны мэдээлэл

 ss

Сайн байцгаана уу оюутан залуусаа

Бээжин дахь  Монгол Оюутны Холбоо  ээлжит шинэ  гишүүний элсэлтээ  явуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Оюутан насны  он жилүүдээ дурсамжаар  , туршлагаар дүүрэн өнгөрөөж , үеийн залуустайгаа ажиллаж , хамт олон болж  , хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлж сурч мэдэхийг хүссэн өөртөө итгэлтэй , хүсэл зорилгоор жигүүрлэсэн хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байх болно.

Тавигдах шаардлага :

Нас 18-с дээш

Үндсэн ангийн оюутан байх

Хичээлээс гадуурх цагуудыг Монгол оюутны холбооны үйл ажиллагаанд зориулах сэтгэл зүрхтэй байх .

Хичээлээ болон холбооны ажилийг цалгардуулахгүй амжуулж хийх чадвартай байх.

Ачааллыг даах чадвартай байх.

Багаар ажиллах чадвартай байх.

Баклаврын ангийн 1,2,3р курсын оюутан байх , мастерын ангийн 1р курс байх.

Бүртгэл явагдах хугацаа :

5дугаар сарын 27ны өдөр 14:00 цагт

Бүртгэл явагдах газар :

Элчин сайдын яам

Лавлах утасны дугаар: 15210903532- Мөрөн
 
Спортын сар
Тэмцээн уралдаан

ss

Сайн байцгаана уу? Бээжин хотын цоглог спорт сонирхогч залуусаа! Бээжин дахь Монгол Оюутны Холбооноос энэ 5 -р сарыг "Спортыг дэмжих " сар болгосонтой холбогдуулан маш олон сонирхолтой тэмцээнүүдийг та бүхний дунд зарлаж байна. Цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх боломжоо битгий алдаарай...

Сагсан бөмбөг 5 сарын 19 нд

холбоо барих : 18810500540

Бүртгэлийн хураамж эрэгтэй баг: 300 юань

эмэгтэй баг : 250 юань

Хаяг: 9:00 цагаас

清华大学,紫荆操场 (qing hua их сургуулийн 东北门-р ороод чигээрээ явахад байх zi jing спортын талбай)

 

Хөлбөмбөг (мини талбай дээр 5 VS 5 )  5 сарын 27 нд

холбоо барих : 13810939358

 

 
JOB FAIR BY LONGAN LAW FIRM
Бусад мэдээ

sss

Бээжин хотын LONGAN хууль зүйн фирм, VOLVO барилгын тоног төхөөрөмжийн групп нар хамтран “ХЯТАД МОНГОЛЫН  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2012”-ыг зохион байгуулж байгаа бөгөөдЧуулганы хажуугаар БНХАУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Хятад хэлтэй оюутан залуусыг дэмжин ажлын байр олох боломжыг олгож байна.

Чуулганд Хятадын 50 гаруй, Монголын 40 гаруй аж ахуй нэгж, пүүс компаниуд оролцох бөгөөд оюутан залуусыг ажлын байраар хангах, ажлын дадлага туршлага хуримтлуулах, Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, зэрэгт тус дөхөм үзүүлэхэд чиглэсэн юм. Мөн оюутан залуус та бүхэнд компани хоорондын орчуулга хийн, өөрсдийгөө таниулан сурталчлах боломжыг олгож байгаа болно.

ХААНА: Beijing International club хурлын их танхим /北京国际俱乐部仙鹤厅/

ХЭЗЭЭ: 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдөр 15:00 цагт

Холбоо барих утас: 187 1007 8359

E-mail:  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 1
RocketTheme Joomla Templates